"Дэлхийн Монголчуудын наадам" хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийг бүртгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг”  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн нийслэл Брюссель хотноо 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сурын болон шагайн харваан тэмцээн, төрөл бүрийн урлагийн тоглолт болон Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулж, Монгол өв соёлыг олон улсад сурталчлахаар төлөвлөжээ.

Энэхүү үзэсгэлэн арга хэмжээнд оролцох сонирхолтой үйлдвэрлэгчид та бүхний доорхи линкээр орж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн тоо хязгаартай. "ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД" анхдугаар наадам-Үзэсгэлэн, арга хэмжээний бүртгэл

Бүртгэлийн хугацаа 2025.05.05-2025.05.12-ны хооронд

Холбоо барих утас: 77485555-1,

Зардал: Оролцогч зардлаа бүрэн хариуцна.

Хуваалцах