Говьсүмбэр, Дорноговь аймгуудад төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээ хийх, зээлдэгчдийн зөрчлийг бууруулахаар ажиллалаа
ЖДҮХС-аас олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зөрчлийг бууруулах зорилгоор ЖДҮГ-ийн ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллаж зээлдэгчидтэй уулзан тооцоо нийлэх, зөрчилтэй зээлд шүүхийн ажиллагаа хийгдэж байгаа ажилтай танилцсан. Говьсүмбэр аймагт 2,3 тэрбум төгрөгийн зээлтэй 21 аж ахуйн нэгж, Дорноговь аймагт нийт 4,1 тэрбум төгрөгийн зээлтэй 37 ахуйн идэвхтэй байгаа бөгөөд үүнээс Монгол банкны зээлийн ангилал буурсан Говьсүмбэр аймагт 763,6 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6 аж ахуйн нэгж, Дорноговь аймагт 1,3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 8 ААН-үүдтэй уулзалт хийж, өр төлбөрийг барагдуулахаар ажиллалаа.
Говьсүмбэр аймагт 2025 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгохоор 600 сая төгрөгийн эх үүсвэрийг батласан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын журмын дагуу нийт 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 14 аж ахуйн нэгжийн хүсэлтийн хүлээн авсан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын 2 дугаар шат буюу нарийвчилсан үнэлгээний шатанд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 9 аж ахуйн нэгж шалгарч үлдсэн. ЖДҮГ-ийн ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулах журмын дагуу 2 дугаар шатанд тэнцсэн 9 аж ахуйн нэгжийн төсөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очиж танилцан үнэлгээ хийхээр ажиллаж байна.