"БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЪЯ" жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна.
“БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЪЯ” жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Эрксис Монголиа ХХК, Монгол Телевиз ХХК, болон Ори Студиос ХХК хамтран 2025 оны 5-р сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэгт байрлах ОРИ СТУДИ-д зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд 1500 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бизнесийн салбарт арвин туршлагатай илтгэгчид оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах юм. Мөн ЖДБЭ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудын талаар сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилгоор дараах мэргэжлийн байгууллагуудтай санамж бичиг байгуулан хамтран ажиллах болно. Үүнд:
- Татварын ерөнхий газар
- Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
- Жижиг, дунд үйлдвэрийн газар
- Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо
- Монголын хуульчдын холбоо
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
Арга хэмжээний хүрээнд илтгэл, сургалтаас гадна 68 орчим байгууллага оролцох гадаах экспо зохион байгуулагдах бөгөөд оролцогчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, B2B борлуулалт хийх, бизнес харилцааны цар хүрээгээ тэлэх боломжтой юм.
Бүртгүүлэх линк: Үргэлжлүүлэх