ӨР ТӨЛБӨРТ ТООЦОН АВСАН ХӨРӨНГИЙН ХОЁР ДАХЬ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦААГ СУНГАЖ БАЙНА
Жижиг, дунд үйлдвэрийн газраас өр төлбөрт тооцон авсан хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаа 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийн газрын хурлын танхимд болно.
Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл: Ялсан этгээдийг томилох журам:Үнэ хаялцан “хамгийн өндөр үнэ санал” болгосон этгээд ялагч байна.
Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл: Ялсан этгээдийг томилох журам:Үнэ хаялцан “хамгийн өндөр үнэ санал” болгосон этгээд ялагч байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна.
Дэнчин байршуулах данс: Дэнчингийн мөнгө төлөх дансны нэр: ЖДҮ.дуудлага худалдааны дэнчин
Банкны нэр: Төрийн сан
IBAN Дансны дугаар: 980090100900019351
Гүйлгээний утга: Овог нэр, РД, Утасны дугаар
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх: Дуудлага худалдаанд оролцох хүсэлт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбарын хамт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 17:00 цаг хүртэл тус газрын 306 тоот өрөөнд хүлээн авна.
Жич: Бүртгэл эхлэхээс өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагаас өмнө тушаасан дэнчинг бүртгэхийг анхаарна уу!
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийн талаарх мэдээллийг 88066017, 99405027 дугаарын утсаар авна уу.