МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025, СОЛОНГОС-т" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025" олон улсын үзэсгэлэн худалдаа нь 2025 оны 10-р сарын 23-31-ний өдрүүдэд БНСУ-ын Чанвон болон Сөүл хотод зохион байгуулагдах бөгөөд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн түншлэл бий болгоход чиглэсэн чухал арга хэмжээ юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь хоёр үндсэн хэсэгтэй:

  1. MAMF2025 – Олон улсын үндэстний түүх, соёл урлагийн фестивальд оролцох (Чанвон хот)
  2. Сөүл хотын Дундэмүн дүүрэгт болох үзэсгэлэн худалдаанд оролцох

Оролцох боломжтой салбарууд:

  • Ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн
  • Арьс ширэн бүтээгдэхүүн
  • Бэлэг дурсгал
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Аялал жуулчлал

Ерөнхий зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia , “Бизнес өсөлт” ТББ

Дэмжин ажиллагч:- МУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 9-р сарын 12-ныг дуустал явагдана.

Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/IoHtO

Холбоо барих: 66011991, 99043627

 

Хуваалцах