МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025, ХБНГ УЛСАД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Саксони муж, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын яам хамтран Хөдөө аж ахуй, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Саксони дахь Монголын өдрүүд” арга хэмжээг 2025.10.13-14-ний өдрийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Хөдөө аж ахуйн бизнес форум зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах болно.
Зохион байгуулагч: Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Тус үзэсгэлэн арга хэмжээнд оролцох сонирхолтой үйлдвэрлэгчид та бүхэн доорхи линкээр орж бүртгүүлнэ үү. /Бүртгэлийн тоо хязгаартай./
https://forms.gle/DkD1fUjcA6fd8Qz89
Бүртгэлийн хугацаа: 2025.09.04-2025.09.26-ны хооронд
Холбоо барих утас: 77485555
Зардал: Оролцогч зардлаа бүрэн хариуцах бөгөөд Гааль, хил хорио цээр, экспортын бараа бүтээгдэхүүний холбогдох сертификат, гэрчилгээтэй бол давуу тал болно.