"МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛ-2025" форумд урьж байна
Монгол Улсад зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, нэгдэх хүсэлтэй зөгийчдийн хөдөлмөр эрхлэлтийг албажуулах, экспортын чиг баримжаатай Монголын зөгийн балны кластер байгуулах, тэднийг сургаж, хөгжүүлэх зорилгоор “МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛ-2025” форумыг ЗГХА-Жижиг, дунд үйлдвэрийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Албан бус эдийн засгийг албажуулах төсөл”, Булган аймгийн "Баялаг хантай" хоршоо, Инно хими лаб ХХК хамтран зохион байгуулна.
Тус арга хэмжээнд зөгийн аж ахуй эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, чанарын баталгаажуулалт, экспортын боломжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна “Кластер”-ын зохион байгуулалтад нэгдэх санаачилгыг дэмжих, цаашид экспортын дунд хугацааны хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, сурч хөгжих боломжийг бүрдүүлнэ.
Оролцогч талууд: Зөгийн аж ахуй эрхлэгчид, хоршоод, үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид, Олон улсын болон ТББ-ын төлөөлөл.
Хэзээ: 2025 оны 11 сарын 28-ны өдөр, 09:00-16:00 цаг
Хаана: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 хороо, МХААХҮХ-ны НАМАК байр, 4-р давхар
Холбоо барих утас: 99063301, 77485555
Та дараах линкээр бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/19yjzqkgsCM_xaSS1Odso23DUJgRAboml7Z2QQtcHY94/edit#responses
Хаяг: https://maps.app.goo.gl/HEWWV4W7rd3wXz1KA


