"МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛ–2025" ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол улсын зөгийн аж ахуйн үйл ажиллагааг тогтворжуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, экспортын чиг баримжаатай Монголын зөгийн балны кластерын санаачилгыг дэмжиж “МОНГОЛЫН ЗӨГИЙН БАЛ-2025” форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Форумыг ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа, Баялаг Хантай Хоршооны дарга Ч.Батцэцэг, ахмад зөгийчин П.Дагвадорж нар нээж үг хэллээ.
Тус арга хэмжээнд 90 гаруй зөгийчин, хоршоологч, үйлдвэрлэгч, судлаачид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Форумын хүрээнд дараах илтгэлүүд танилцуулагдлаа.
• “Уур амьсгалын өөрчлөлт ба зөгийн аж ахуй” – Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Занданхүү
• “Зөгийн аж ахуйн өнөөгийн байдал, үйлдвэрлэл нэмэгдүүлэх боломж” – ХХААХҮЯ-ны МААГНБХЗГ-ын ахлах шинжээч Н.Бямбадорж
• “Газар зүйн заалт, оюуны өмчөөр хамгаалах асуудал” – МҮХАҮТ-ын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дугармаа
• “Бизнесээ албан ёсоор эрхэлье” – Албан бус эдийн засгийг албажуулах төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох
• “Органик зөгийн бал: Дотоодын чанараас дэлхийн зах зээлд” – “Номун Экосертф” ХХК болон Органик Сонголт холбооны гүйцэтгэх захирал Н.Нарангэрэл
Мөн дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.
• Хэлэлцүүлэг 1: Зөгийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалт
• Хэлэлцүүлэг 2: Зүүн бүсийн зөгийчдийн хамтын ажиллагаа
Форумаас дараах үр дүн гарах боломжтой. Үүнд:
• Монголын зөгийн балны кластер байгуулах эх суурь тавигдана
• Зөгийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын нийтлэг журамтай болох
• Органик, экспортын шаардлага хангах стандарт, тохирлын зөвлөмж гарах
• Хоршоодын хамтын ажиллагаа, нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээ бүрдэх
• Албан бус зөгийчдийг албажуулах дэмжлэгийн механизм тодорхой болно
• Монгол зөгийн балны үндэсний брэнд, газар зүйн заалтын концепц боловсруулагдана.