ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс өнөөдөр  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагуудын таван албан хаагч эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. Тодруулбал,

  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газрын Зээл төсөл хариуцсан мэргэжилтэн З.Мөнхцэцэг;
  • Хоршооны хөгжлийн газрын Хоршооны салбарын зээл, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Д.Энхбаяр;
  • Ургамал хамгааллын газрын Ургамлын хөнөөлт организмын менежментийн хэлтсийн Ургамлын өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Хулан;
  • Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Л.Баярчимэг, М.Думаа.

Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Салбар зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн болон салбар зөвлөлийн гишүүд төрийн захиргааны албанд жинхлэн томилогдсон албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Хуваалцах