Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Башак Гэнч Юксэл-тэй уулзав

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Башак Гэнч Юксэл-тэй уулзалт хийв.
Бүгд Найрамдах Турк Улсын Аж үйлдвэр технологийн яамны “KOSGEB” хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах, богино, дунд хугацааны сургалтад ЖДҮ эрхлэгчид болон ЗГХА-ЖДҮГ-ын албан хаагчдыг хамруулах, харилцан айлчлал зохион байгуулах, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Монгол-Туркийн бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, хамтарсан үзэсгэлэн худалдаа Анкара, Стамбул хотноо зохион байгуулах зэрэг ажлуудын талаар ярилцлаа.
Хуваалцах