ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ"ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ТОХИРОЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ"-Г БАЙГУУЛЛАА
ЖДҮГ, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан хамтран Ханбогд сумын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох “Ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гэрээ”-г 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд анх удаа сумын түвшинд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээлийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган, уул уурхайн үйл ажиллагаанаас олсон орлогоор тухайн орон нутагт ажлын байр бий болгох, өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулах боломжийг бий болгох юм.



