"FEEL MONGOLIA- 2026" Аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээ боллоо.

Монголын аялал жуулчлалын салбарын байгууллагууд, тур операторууд, зочид буудал, жуулчны бааз, үндэсний үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулсан хамтын ажиллагаа, шинэ боломжийг нээх "FEEL MONGOLIA 2026" арга хэмжээг Эдийн засаг, Хөгжлийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй үзэх

Монгол Улсад жилдээ дотооддоо аялж буй жуулчид давтагдсан тоогоор 1,5 сая, гадагш аялж буй жуулчдын тоо 3,5 сая гадаадаас ирж буй жуулчдын тоо 850 мянгад хүрч, нийт 5 гаруй сая иргэд аялах жуулчлалын зах зээлийг бүрдүүлж байна.
Аялах, жуулчлах зорилгоор хөдөө орон нутаг, гадаад улс орнуудад зорчиж буй иргэдийн хэрэглээ нь олон улсын байгууллагуудын судалгаагаар энгийн иргэдтэй харьцуулахад 2-3 дахин их хоол хүнс, бусад худалдан авалтыг хийдэг байна.
Тус арга хэмжээнд 150 гаруй ААН байгууллага, үндэсний үйлдвэрлэгч, жуулчны бааз, ресорт, технологийн шинэ шийдэл, аяллын сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулна. Нийт оролцогчдийн 60 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

Монгол банкны судалгаагаар аялал жуулчлалын салбар нь худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтыг 25-аас дээш хувиар дэмжиж байна. Мөн гадаадын жуулчид, гадаадад зорьчиж буй Монгол иргэдийн хандлага дотоодын, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага, сонирхол өндөр байдаг. Иймд энэхүү хэрэгцээ, шаардлагуудыг үндэслэн:

  • Дотоодын бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалын салбарын ханган нийлүүлэлтэд нэмэгдүүлэх,
  • Салбарын онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, нөхцөл шаардлагыг ойлгох,
  • Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэр, агуулгыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжуулах,
  • Дотоодын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг аяллын улирал эхлэхээс өмнө танилцуулж, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг олгоход энэхүү арга хэмжээний зорилго оршиж байна.

Арга хэмжээний цар хүрээ: Үзэсгэлэн арга хэмжээ, бизнес хамтын ажиллагаа өргөжүүлэх, холбох, бизнес танилцуулга хийх, гэрээ байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт, сайжруулалтын судалгаа зэрэг олон талт хамтын ажиллагаа өрнөх юм. Хамрах хүрээ:

  1. Үндэсний үйлдвэрлэгчид
  2. Үйлчилгээний бизнес эрхлэгчид
  3. Соёлын бүтээлч үйлдвэрлэл
  4. Эвент арга хэмжээ
  5. Эрүүл мэндийн үйлчилгээ
  6. Шинээр үйл ажиллагаа эхэлж буй жуулчны бааз ресорт
  7. Ханган нийлүүлэгчид
  8. Тур оператор, аяллын компаниуд, аяллын үйлчилгээ
  9. Үндэсний үйлдвэрлэгч, гар урлалын байгууллагууд
  10. Аймаг, орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд
  11. Ханган нийлүүлэгчид
  12. Аялагчид, жуулчид
Хуваалцах