ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ – ДАРХАНААРАА ХЭРЭГЛЭЕ

ДАРХАНД ҮЙЛДВЭРЛЭВ – ДАРХАНААРАА ХЭРЭГЛЭЕ
Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан, төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын түншлэлийг шинэ шатанд гаргах, Дархан хотын түүхт 65 жилийн ой болон Үндэсний их баяр наадмыг угтан орон нутгийн оёдлын салбарын хүчин чадал, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын зөвлөлдөх уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд 2026 оны 06-р дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан зөвлөлдөх уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын газрын дарга А.Гэрэлзаяа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн боломж, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонсов.

Мөн уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллага, уул уурхай, барилга, төрийн байгууллагын ажлын хувцасны хэрэгцээг орон нутгаас кластерын зохион байгуулалтаар нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, тогтвортой ажлын байр бий болгох, шинээр бэлтгэгдэж буй хүний нөөцийг дэмжихэд чиглэлээр санал солилцлоо.

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн кластер үйлдвэрлэлийг дэмжихэд төр хувийн хэвшил амжилттай хамтран ажиллаж байна.
Дархан-Уул аймаг. 2026.06.24

 
Хуваалцах