НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2026 НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
"Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл 2026" нэгдсэн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй аж ахуйн нэгж, 3,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.


Өнөөдрийн "Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл-2026" нэгдсэн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсныг онцолж, татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар нь хөдөө аж ахуй. Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуула гэдгийг онцлов. Түүнчлэн энэ намрын өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.


Эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгон худалдан авч буй хэрэглэгч бүр үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тариаланч, малчин, үйлдвэрлэгчдийн орлогыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.
Нийслэлчүүд та бүхнийг "Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл 2026" нэгдсэн арга хэмжээ, өргөтгөсөн худалдаанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.



