Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ), Хоршоодын өдөрлөг боллоо

"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026" өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Өнөөдөр энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв Цэнгэлдэх хүрээлэнд Жижиг, дунд үйлдвэр, Хоршоодын өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр "Агро сити" төсөл, "Тайга" төслөө танилцуулж, урлаг соёлын үзүүлбэрийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн урласан монгол хувцасны загварыг толилуулан, Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн талаар танилцуулав.

Энэ намрын өргөтгөсөн худалдаанд нийслэл хот болон 21 аймгийн 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр оролцож байна. Шинэ, амттай, чанартай уламжлалт болон шинэ инновацийн хүнс, бүтээгдэхүүнээ амжиж худалдан аваарай. Эх орны өнцөг булан бүрээс нийслэлчүүддээ зориулан амтат бүхнээ бэлтгэн ирсэн үйлдвэрлэгчдээ дэмжье.

Хуваалцах