Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 номинациар салбарын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
Шагналын номинаци
Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:
- Шилдэг шинэ бүтээгдэхүүн -1
- Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -1
- Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -2
- Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч -1
- Шилдэг хүнс экспортлогч -1
- Шилдэг цахим худалдаа эрхлэгч -1
- Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч -1
- Эрүүл, шим тэжээллэг зоог -1
Газар тариалангийн салбар:
- Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-2
- Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин -1
- Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч -2
- Хамгийн их төмс борлуулсан ногоочин -1
- Шилдэг жимсчин -1
- Шилдэг хоршоо -2
- Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч -2
Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:
- Онцлох шинэ бүтээгдэхүүн -2
- Экспортын шилдэг бүтээгдэхүүн -2
- Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн -2
- Шилдэг ажил олгогч -1
- Шилдэг хоршоо -2
- Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч -1
Шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХХААХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Дэд ажлын хэсгүүд доорх цахим хаягаар хүлээн авна.
- Хүнс, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын шалгаруулалтын материалыг “Хүнсний үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Отгонжаргал, цахим хаяг: otgoo.d1017@gmail.com, Утас: 51-261962;
- Газар тариалангийн салбарын шалгаруулалтын материалыг “Газар тариалангийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Н.Оюунсувд, цахим хаяг: N_oyunsuvd@yahoo.com, Утас: 51-263408;
- Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын шалгаруулалтын материалыг “Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Болормаа, цахим хаяг: Boloroodoo@gmail.com, Утас: 77485555-3;
Шагналыг 09 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.
Шалгуур үзүүлэлтийн талаар доорх холбоос дээр дарж мэдээлэл авна уу.