"ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 400 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД 1000 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭН СОНИРХУУЛЛАА
"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа, арга хэмжээ 2026 оны Зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Засгийн гаазрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээг энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, Зээлийн батлан даалтын сан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд нийт 400 гаруй бизнес эрхлэгчид, 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд дэлгэж байна. Мөн энэ удаа ОХУ, Вьетнам, Япон, Энэтхэг, Англи, Итали улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн урилгаар оролцлоо. Үзэсгэлэнгийн өдрүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид нийт 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. 













