Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээгдэнэ
Жижиг, дунд үйлдвэрийн газар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 19-ний 14:00 цагт болох бөгөөд үзэсгэлэнд 90 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж оролцоход бэлэн боллоо.
Үзэсгэлэнд хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээр оролцож буй бөгөөд шилдэг ЖДҮ нарыг үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос шалгаруулж, тавдугаар сарын 22-нд тодруулах юм.
Та бүхнийг Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үзэсгэлэн худалдаанаас худалдан авалт хийхийг урьж байна.

