МОНГОЛ – БНСУ-ЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ, В2В УУЛЗАЛТ БОЛЛОО
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Мишээл экспо ХХК, БНСУ дахь Монгол Иргэдийн Холбоотой хамтран өнөөдөр /2022.10.06/ Монгол – БНСУ-ын бизнес эрхлэгчдийн форум, В2В уулзалтыг Сөүл хотод зохион байгуулав.

Уулзалтад хоёр орны бизнес эрхлэгчдээс гадна Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж, Баянгол дүүргийн ЖДҮД төвийн дарга Ч.Чойдог болон Дундэмүн дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцлоо.

Форумын үеэр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулга, мэдээлэл хийснээс гадна бизнес эрхлэгчид хамтран ажиллах санал солилцов.

Уулзалтад оролцсон ноос ноолуур болон уламжлалт эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Одь тана ХХК, Ноён кашемир ХХК, Зузу бренд, БНСУ-ын On trade LLC, Jupiter Global LLC, Mongol tsetseg LLC-тэй хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.