"МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2022, БНСУ-Д" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар Мишээл экспо ХХК, БНСУ дахь Монгол Иргэдийн Холбоотой хамтран “Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” үзэсгэлэн худалдааг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022.10.06/ болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос,

ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж,

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа,


Сөүл хотын Тундэмүн дүүргийн дарга И Пил Хёнг, хотын дэд дарга Чонг Сонг Ёнг, тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн И Кюү Со , Кёнгбуг муж Пунгхуа тосгоны төлөөлөгчид,

Баянгол дүүргийн ЖДҮД төвийн дарга Ч.Чойдог болон албаны бусад хүмүүс оролцов.
Нээлтийн үеэр Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Э.Сарантогос, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Тундэмүн хотын дарга И Пил Хёнг нар үг хэлж, тууз хайчилснаар үзэсгэлэн албан ёсоор эхэллээ.
Хүндэт зочид Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээс гадна бүтээгдэхүүний чанар, стандарт, загвар дизайн дэлхийн түвшинд хүрсэн болохыг арга хэмжээний үеэр онцолж байв.
Хуваалцах