"EXPORT MONGOLIA 2022" ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөгжлийн шийдэл ТББ, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо болон Экспорт Олон Улсын Худалдааны төв зэрэг байгууллага хамтран “Экспорт Монгол 2022” олон улсын форум, үзэсгэлэн, худалдааг өнөөдөр /2022.12.14/ зохион байгууллаа.


ЖДҮҮ эрхлэгчдийн экспортын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ОУ-ын зах зээлд эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой арга хэмжээ найм дахь жилдээ болж байгаа нь энэ.
Форум арга хэмжээний үеэр “Экспортыг төрөлжүүлэх боломж шийдэл” хэлэлцүүлэг, B2B уулзалт, Хөрөнгө оруулагчдад төсөл танилцуулах уулзалт, 30 орчим ААН-ийн төлөөлөл бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Үзэсгэлэнд оролцогчдоос “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид 2 ААН шалгаруулсан юм.
Хуваалцах