Гадаадад зохион байгуулах үзэсгэлэн худалдаа, бизнес форумын талаар оролцогч талуудтай уулзав
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 онд гадаад улсад зохион байгуулах олон улсын бизнес форум, үзэсгэлэн, худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтын талаар төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлд мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авах зорилготой уулзалтыг зохион байгууллаа.

Арга хэмжээний эхэнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний талаар ерөнхий мэдээлэл өгөв.
Мөн хамтран зохион байгуулах төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд өнгөрсөн жилүүдэд болсон үзэсгэлэн худалдаа, үр дүн, ач холбогдол, анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Уулзалтын үеэр ЖДҮГ, Экспорт олон улсын худалдааны төв ТББ, Мишээл Экспо ХХК-иас бизнес эрхлэгчид сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал солилцлоо.