монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулсан "МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ" үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

"ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 90 ЖИЛ"-ийн ойн хүрээнд монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулсан "МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ" үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр /2024.01.26/ боллоо.
Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Алтаншагай болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа СХД-ийн  “Улаанбаатар экспо” центрт 2024.01.20-2024.02.09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнд худалдаанд бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, арьсан эдлэл, тавгийн идээ зэрэг үндэсний үйлдвэрийн 200 орчим ААН, 1000 гаруй бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна.
Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж, Монгол үндэсний баяраараа “МОНГОЛ БЭЛЭГ”-ээ сонгохыг уриалж байна.
Хуваалцах