БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"-НЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зорилгоор 2025 оны 03 сарын 16-26 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2025, БНСУлсад” үзэсгэлэн худалдаа 7 дахь удаагаа зохион байгуулагдана.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Сөүл хотын Дунгдэмүн, Сонгбүг дүүргүүд дэмжиж оролцох бөгөөд тус дүүргүүдийг дамнасан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, бизнес аялал хийгдэх юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Сөүл хотын Дунгдэмүн, Сонгбүг дүүргүүд дэмжиж оролцох бөгөөд тус дүүргүүдийг дамнасан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, бизнес аялал хийгдэх юм.
Үзэсгэлэн худалдаанд
- Аялал жуулчлал
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Бэлэг дурсгал
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Хүнсний бүтээгдэхүүн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч:
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Бүртгэл:
Бүртгэл:
БНСУ-н виз мэдүүлэхэд хугацаа шаардагдах тул 2025.01.31-нийг дуустал бүртгэл явагдана.
Дараах линкээр орж анхан шатны бүртгэлээ үүсгэнэ үү. https://shorturl.at/KY2HW
Дэлгэрэнгүй мэдээллийг 66011991, 99043627 дугаараас авна уу