БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод болох "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ.


Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2025 оны 12 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод ФАДА худалдааны төвд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:
  • Үндэсний хувцас
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • Арьс ширэн бүтээгдэхүүн,
  • Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
  • Гоо сайхан,
  • Бэлэг дурсгал,
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/UzxWYc7P89dSaP5K6

Хуваалцах