"ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026" ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг 2026.01.23-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт батлах тухай” 90 дүгээр тогтоолоор батлагдсан. Тогтоолын хүрээнд баталсан 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг засгийн газар баримтлахаар тогтсон.
Үзэсгэлэнд чанар стандартын шаардлагаа хангасан тохирлын баталгаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгчид мөн төрийн болон төрийн өмчид компаниуд, уул уурхайн томоохон компаниуд оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээ худалдан авсан бараа ажил үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлыг шийдвэрлэх тухай зөвлөгөө мэдээллээр хангана.
Зохион байгуулагч:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Жижиг, дунд үйлдвэрийн газар
Төрийн худалдан авах ажиллагааны газар
Стандарт, хэмжил зүйн газар
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
Зээлийн батлан даалтын сан
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв “НӨҮГ”