Монгол үйлдвэрлэв-2026 үзэсгэлэн арга хэмжээ 8 дахь удаагаа БНСУ-д амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улс, БНСУ-ын эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэх зорилго бүхий "Монголд үйлдвэрлэв-2026" үзэсгэлэн арга хэмжээ 8 дахь удаагаа Сөүл хотын Дунгдэмүнг дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү арга хэмжээ нь Жижиг, Дунд үйлдвэрийн газар, Бизнес өсөлт ТББ, Дунгдэмүнг дүүргийн ИТХ, Сөүл дэх Монгол улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж 2026 оны 3 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд Монголын шилдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд сурталчлах, хоёр улсын хоорондын бодит түншлэлийг бэхжүүлэх чухал талбар болсоор ирсэн.
Уг арга хэмжээний нээлтийн ёслолд хоёр улсын төлөөлөгчид болох Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны атташе н.Амгалан, Бизнес өсөлт ТББ-ын УЗ-ийн гишүүн Н.Эрдэнэ, Г.Чаминхүү, Дунгдэмүнг дүүргийн ИХ-ын дарга Ли Тэ-ин, зөвлөлийн гишүүн Жон Сон-ён, Жанг Сонг Үн, Ким Юнг Ху тэргүүтэй бусад төлөөлөөгчдөөс гадна Сөүл хотын ИХ-ын дарга Ким Ин Ху, Хангүг шинмүн сонины сэтгүүлчид, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр ИХ-ын дарга Ли Тэ-ин бүтээгдэхүүний чанарыг онцолж, "Монголын ороолт, хувцас, арьсан бүтээгдэхүүн гэх мэт маш сайн чанартай бөгөөд худалдан авсны дараа удаан хугацаанд ашигладаг" гэж хэлэн, цаашид Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа удаан хадгалж үлдэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллахаа дурдсан. Нөгөө талаас, үзэсгэлэн арга хэмжээнд Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн, уламжлалт хувцас, гар урлалын, арьс шир, эрүүл мэнд, хоол хүнсний зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж худалдаалснаас гадна Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурын аялгуу, циркийн гайхамшигт үзүүлбэр уран нугаралт, Азийн хөгжмийн тэмцээнээс Гранпри шагнал хүртсэн 12 настай Монгол хүүгийн төгөлдөр хуурын тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүд толилуулсан нь Монгол орны соёл урлагийг сурталчлахаас гадна орон нутгийн оршин суугчид болон гадаад жуулчдын сонирхлыг маш ихээр татаж байлаа. Монголын Жижиг, Дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээлтийн үйл ажиллагаанд цаг заваа зориулан ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.