Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум" 2026 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Эрхүү хотод зохион байгуулагдана.

Орос, Монгол, Хятад гурван улсын түүхэн "Цайны зам"-ын эдийн засгийн коридорын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой "VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум" 2026 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Эрхүү хотод зохион байгуулагдана.

Форумд Орос, Хятад, Монгол, Беларусь улсын өндөр түвшний төр болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох бөгөөд түүхэн Цайны замын дагуу орнуудын хооронд бизнес, худалдааны шинэ түншлэл тогтоох, хөрөнгө оруулалт татах, худалдааны боломжуудыг нээн илрүүлэхэд зорилготой.

Зохион байгуулагч:

ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар

Дорнод Сибирийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим

МҮХАҮТ

Форумын хүрээнд:

Орос, Хятад, Монголын Цайны замын авто-аяллыг угтах ёслолын арга хэмжээ;

Монгол, Орос, Хятад, Беларусийн бараа бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн яармаг;

Тээвэр логистик, чөлөөт худалдааны бүс, гадаад эдийн засгийн гэрээ хэлцлийн хууль зүйн дэмжлэг зэрэг сэдвээр салбар хуралдаанууд;

Монгол Улс, Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) хооронд 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр болсон Худалдааны түр хэлэлцээртэй холбогдуулан "Хил хязгааргүй худалдаа" сэдэвт тусгай салбар хуралдаан;

Оросын 10 гаруй холбооны болон бүс нутгийн худалдааны сүлжээ, үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачидтай B2B форматаар шууд хэлэлцээр хийх худалдах-худалдан авах гэрээ хийх;

Хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулах, татах, аялал жуулчлалын хамтын ажиллагаа тогтоох боломж.

Дээрх ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломж нээгдэж байгаа тул худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй Монголын аж ахуйн нэгжүүдэд энэ форумд оролцох нь ЕАЭЗХ-ны зах зээлд гарах шинэ боломжуудыг судлах өргөн боломж болно.

Бүртгүүлэх холбоос: Энд дарж бүртгүүлнэ үү

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:

МҮХАҮТ-ын ГХХАГ: 7727-7070 (дотуур 6), 9401-3003 /Ц.Ундрам/

 

Хуваалцах