ТӨВ АЙМГИЙН 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮСЭЛТ БҮХИЙ 7 ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Жижиг, дунд үйлдвэрийн дарга Я.Эрдэнэсайхан болон тус газраас батлагдсан ажлын хэсэг Төв  аймагт ажиллаж байна. Тус аймагт  2023 онд хөнгөлөлттэй зээлийн  эх үүсвэрээс 900 сая төгрөг батлагдсан.
ЖДҮХС-ийн нарийвчилсан судалгааны шатанд тэнцсэн 1,2 тэрбум төгрөгийн  хүсэлт бүхий 7 төслийн нарийвчилсан судалгааг хийж эхэллээ. 
Төв аймгийн Баянчандмань сумын “Сүүн цалгиа” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн төсөл, “Хэмп констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хүнсний агуулах, 4 улирлын хүлэмжийн төсөл, Батсүмбэр сумын “  “ эрчимжсэн мал ахуйн төслийн тус тус төсөл хэрэгжүүлэх газар дээр очиж танилцан, нарийвчилсан  шатны үнэлгээ хийлээ.
 Энэ үеэр Баянчандмань сумд үйл ажиллагаа явуулж буй Сүү бэлтгэн нийлүүлэлтийн “Илт оргил” хоршоо, “Баян бараат” ХХК-ийн Талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Илт оргил” хоршоонд 80 өрх сүү нийлүүлдэг. Улирлаас шалтгаалан өдөр бүр 2.5 - 5 тонн сүүг Сүү хувьцаат компанид нийлүүлж байна.

Хоршоонд тулгамдаж буй асуудлын хувьд саалийн үхрийн сүүний гарц, үр ашгаа нэмэгдүүлэхэд тэжээл бэлтгэх асуудал тулгамдаж байгаа тухайгаа энэ үеэр онцолж байв.
“Баян бараат” ХХК-ийн Талх нарийн боовны цех сумын хэрэгцээндээ өдөрт 300 гаруй талх үйлдвэрлэхээс гадна, нийслэлийн 200 гаруй дэлгүүр, зам дагуу жуулчдад зориулан нийт 1200 орчим талх үйлдвэрлэж байна.


Хуваалцах