ЖДҮХС-ААС 119 АЖ АХУЙН НЭГЖИД 15,057,684,908 ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГООД БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 11.3-т 4 үе шаттайгаар үнэлж сонгон шалгаруулахаар заасан бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймгаас дэд хорооны хурлаа хийж дууссан 20 аймаг байгаа бөгөөд Хэнтий аймгийн хувьд шаардлага хангасан төслийн материал ирүүлээгүй байна.  
ХААХҮ-ийн сайдын 2023 оны А/37 дугаар тушаалаар 28.4 тэрбум, Өмнөговь аймгийн орон нутгийн санхүүжилтээр 5.0 тэрбум, нийт 33.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2023 онд хөнгөлөлттэй зээлд зарцуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 20 аймаг, Улаанбаатар хотын сонгон шалгаруулалтыг хийж дууссан бөгөөд Хороо болон дэд хорооний хурлаар нийт 227 аж ахуйн нэгж 30,261,560,448 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний дагуу нийт 199 аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/72 тоот тушаалаар 162 аж ахуйн нэгжид 20,992,814,060 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 оны 08 дугаар сарын  10-ны өдрийн байдлаар 119 аж ахуйн нэгжид 15,057,684,908 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
 
Хуваалцах