"INVEST MONGOLIA" АМЕРИК МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛЛОО
”Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023" арга хэмжээ энэ өдрүүдэд АНУ-ын Чикаго хотноо үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүр нээлтээ хийсэн.


Мөн “INVEST MONGOLIA” Америк Монголын хөрөнгө оруулалтын форум боллоо.


Чикаго хотод хамгийн олон монголчууд амьдардаг, 200 гаруй бизнес эрхлэгч, бизнесүүд үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын чуулган Монголын талаас ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн Батлан даалтын сан, Нийслэл, дүүргийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцож байна.