УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 13 САЛБАР ЧИГЛЭЛ, 37 ТӨСӨЛД 7,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” өнөөдөр /2024.04.25/ боллоо.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаал, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар Улаанбаатар хотод 46 тэрбум төгрөгийн 247 төсөл ирүүлсэн байна.

Үүнээс Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу "ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ"-д 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 ААН төслөө танилцууллаа.

Үүнээс Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу "ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ"-д 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 ААН төслөө танилцууллаа.
Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дүн гарч дараах салбар чиглэлийн, 37 төсөлд 7,4 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.
Үүнд:
1 Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2 Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
3 Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
4 Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
5 Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
6 Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэр
7 Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах
8 Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
9 Хүлэмжийн аж ахуй
10 Хүнсний зоорь, агуулах
11 Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
12 Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
13 Цэвэр усны үйлдвэрлэл
Тэнцсэн төслүүдийн мэдээллийг https://sme.gov.mn/results холбоосоос харна уу.