МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БҮС НУТГИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ 2026 ОНЫ 09 САРЫН 14-15 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БҮС НУТГИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ 2026 ОНЫ 09 САРЫН 14-15 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Чуулга уулзалтанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.Оверчук, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд В.Е.Ильичев, Тээврийн орлогч сайд бөгөөд төрийн бичгийн дарга Д.С.Зверев нар хүрэлцэн иржээ.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны Анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев тэргүүтэй албаны хүмүүс, Монголын талаас Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, харъяа газар агентлагууд болон Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим оролцож байна.

ЕАЭЗХ-ны орнуудаас, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Худалдааны хэлэлцээний газрын дэд захирал Александра Карпова, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд дарга
Татьяна Меркушова, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбооны албаны дэд дарга Роман Милорадов, Холбооны улсын төсөвт байгууллага "ARRIAH"-ийн үүрэг гүйцэтгэгч захирал Руслан Коберник тэргүүтэй албаны хүмүүс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар, түүнчлэн Мөн Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Уг хуралдаанаар, ЕАЭЗХ-той байгуулсан Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтай холбдогдуулан:
Тус хуралдаанаар Худалдааны түр хэлэлцээрий хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, Хамтарсан хорооны ажиллах журмыг батлан, барааны худалдаа, гаалийн хамтын ажиллагааны дэд хороод, техникийн зохицуулалт болон ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хамтарсан ажлын хэсгүүд байгуулахаар тохиролцов.

Монголын тал экспортын зах зээлийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх хүрээнд SPS шаардлага, гаалийн үйл ажиллагаа, гарал үүслийг баталгаажуулах, худалдааны техникийн саад тотгорыг бууруулах асуудлыг хөндөж, ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдийг холбогдох худалдан авагч, бизнесийн түншүүдтэй шууд холбох санал гаргалаа.
Түүнчлэн талууд 2027 онд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийлүүлэх махны урьдчилсан хэмжээг тодорхойлж, техникийн саад тотгорыг арилгах чиглэлээр зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Мөн гаалийн дамжин өнгөрүүлэх тээвэр болон Гаалийн нэгдсэн транзит систем байгуулах саналын талаар мэдээлэл солилцов.
Талууд Барааны худалдааны дэд хорооны анхдугаар хуралдааныг 2026 оны эцэс хүртэл, улмаар сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөв.
2026.09.14.Улаанбаатар хот.

2026.09.14.Улаанбаатар хот.



