ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалтын дүн гарч байна
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хорооны хурал өнөөдөр /2023.06.21/ боллоо. Хурлын дүн яг одоо https://sme.gov.mn/results гарч байна.
Дашрамд дуулгахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/168 дугаар тушаалын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авч, цахим системд нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу хорооны хурлын шатанд 8,6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд байв. Ийнхүү нийтдээ 43 төслийн эзнээс 8.617.892.907 төгрөгийн зээл хүсчээ. Үүнээс 36 төсөлд 7.000.000.000 төгрөгийг зээл олгох юм.