ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРААС 2021 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНУУД
1. ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021
Тус үзэсгэлэн нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 05 сарын 01-ний хооронд Ковид-19 коронавирусын цар тахлын үед бүтэн сарын хугацаанд цахимаар явагдсан юм. Дотоодын үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Төрийн худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү цахим үзэсгэлэнгээр дамжуулан:
Үзэсгэлэнтэй холбоотой видео линкүүд:
"Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл - 2021” шторк
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим үзэсгэлэн нээлт
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 1
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 2
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 3
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 4
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 5
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 6
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 7
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 8
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 9
"Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2021 цахим шууд дамжуулалт 10
2. МОНГОЛ ЯПОНЫ ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН
Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд боллоо. Мөн анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойд зориулсан цахим форум, үзэсгэлэнгийн үеэр хүнс, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож, Монголын үндэсний үйлдвэрлэгчид хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Японы иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд танилцуулах юм. Энэ бол цар тахлын үед багагүй бэрхшээл туулж буй Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж байсан юм.
- “Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.exportmongolia.org цахим талбарт болж өнгөрлөө.
Үзэсгэлэнтэй холбоотой видео линкүүд:
Монгол японы үзэсгэлэн танилцуулга
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэндчилгээ
Монгол японы үзэсгэлэн шторк
Монгол японы үзэсгэлэн шууд дамжуулалт
Монгол японы үзэсгэлэн нээлт
Монгол японы үзэсгэлэн хэлэлцүүлэг
Монгол японы үзэсгэлэн хаалт
3. НАМРЫН НОГООН ӨДРҮҮД
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэддээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болголоо. Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг амжилттай боллоо. Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг, “Алсыг харъя-Органикийг сонгоё”, өдөрлөг, экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор 4 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Үзэсгэлэнтэй холбоотой видео линкүүд:
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 оролцогчдын сэтгэгдэл
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 уриалга
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 ШТОРК
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 НЭЭЛТ МЭДЭЭ
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 НЭЭЛТ
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 оролцогчдын сэтгэгдэл
"Намрын ногоон өдрүүд" өдөрлөг үргэлжилж байна МҮОНРТ мэдээ
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021 Хаалтын өдөр
4. МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2021
Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд нийт 140 орчим иргэн, ААН оролцон өөрсдийн бүтээсэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлан таниулж, худалдан борлуулав. Мөн хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 орчим хоршоо оролцлоо. Эдгээр иргэн, ААН 3 өдрийн үзэсгэлэн худалдаанд 120 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ.
Үзэсгэлэнтэй холбоотой видео линкүүд:
Монголд үйлдвэрлэв 2021 Шторк
Монгол үйлдвэрлэв 2021 Нээлт
Монгол үйлдвэрлэв Шууд дамжуулалт
Монгол үйлдвэрлэв 2021 Ярилцлага