ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулах экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2023.06.25-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэн “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023”-тай хамт болж байгаагаараа онцлог болсон юм. Үзэсгэлэнд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нээж үг хэлж, зочноор Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Хатагтай Памела Кок Хамилтон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хатагтай Рабаб Фатима, Дэлхийн Экспортыг дэмжих форумд оролцогч гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид болон монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоологчид оролцов.

Хуваалцах