ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРААС 2024 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНУУД

”МОНГОЛ БАЯР-МОНГОЛ БЭЛЭГ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН 90 ЖИЛ"-ийн ойн хүрээнд монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулсан "МОНГОЛ БАЯР, МОНГОЛ БЭЛЭГ" үзэсгэлэн худалдаа  2024.01.26-2024.02.09-ний өдрүүдэд  боллоо. Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Алтаншагай болон албаны бусад хүмүүс байлцлаа. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа СХД-ийн “Улаанбаатар экспо” центрт 20 өдрийн турш үргэлжлэв.

Үзэсгэлэн худалдаанд бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, арьсан эдлэл, тавгийн идээ, хүнс үйлдвэрлэл зэрэг үндэсний үйлдвэрийн 200 орчим ААН, 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж, Монгол үндэсний баяраараа “МОНГОЛ БЭЛЭГ”-ээ сонгохыг уриалж ажиллав.

 












МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-ХӨХХОТ-д  үзэсгэлэн

Өвөрмонголын Өөртөө Засах орны Хөххотын иж бүрэн баталгаат бүсийн "Тянюань дэлхийн худалдааны төв"-д “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа 2024.01.24-2024.01.28-ыг дуустал зохион байгуулагдав. Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод суугаа Консул Н.Дэжид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, БМНЦҮХ-ийн дарга Э.Ундрал, Зочил компани, Замч компанийн захирал Улаанбаатар, Ухай Хайнан дүүргийн Ченгтоу гадаад худалдааны ХХК-ийн захирал Лю Чао болон албаны бусад хүмүүс байлцлаа.

“Монголд үйлдвэрлэв” төвийн нээлтийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХХК, “Говь” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Хорго кашмер”, “Ханбогд кашмер”, “Дархан нэхий”, “Говь хангай”, “TDM”, “ANIMA”, “Марал”, “Sondor” зэрэг үндэсний үйлдвэр, үйлчилгээний 60 гаруй аж ахуй нэгж өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцов.  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын цахим худалдааны “Замч” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг үйлажиллагааг дэмжих, Хятад улсын зах зээлд Монголын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны хүрээнд Хөххотод Монголын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний дэлгүүр тогтмол ажиллахаас гадна БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болж, худалдааны салбар дахь эдийн засгийн эргэлтийг сайжруулах алхам болж буйгаараа онцлог.

Энэ удаагийн чуулга уулзалт нь БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлого, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын” хамтын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, Монгол Хятадын эдийн засаг, худалдаа, хил дамнасан цахим худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 












"Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдаа 2023.02.29-2023 оны 03.03-ны өдрүүдэд  СӨҮЛ хот, Dongdaemun дүүрэг, Cheongnyangni дахь Lotte Их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулагдав.  “Монголд үйлдвэрлэв-2024 БНСУ-д” үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм.

Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцсон. Dongdaemun дүүргийн  иргэд болон БНСУлсад сурч, ажиллаж амьдарч буй Монголчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжлээ.













 


FOODEX JAPAN  2024

 Азидаа хамгийн томд тооцогдох олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэлийн “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэн, худалдаа Япон улсын нийслэл Токио хотноо 4 дүгээр  сарын 5-нд нээлтээ хийсэн. Олон улсын "Foodex Japan 2024" үзэсгэлэн “Tokyo Big Sight" төвд хүнсний шилдгүүд цугласан 49 дэх удаагийн үзэсгэлэнд 60 орчим орны 2800 аж ахуйн нэгж 8600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр оролцсон. Уг үзэсгэлэнг 4 өдрийн туршид нийт 76,183 хүн зорин очиж сонирхжээ. Уг үзэсгэлэнг Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам, МҮХАҮТ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол Японы хүний хөгжлийн төв,  хамтран зохион байгуулж ажилласан.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох зорилтыг тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн мөн гадны улс орнуудын салбарын сайдууд оролцов. Монгол улс тус үзэсгэлэнп анх удаа оролцож байгаа бөгөөд цаашид жил бүр оролцохоор төлөвлөж байна. Монгол Улсын хувьд энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 5 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд:

  • ”Майнд теч” ХХК - Ургамлын тосоор
  • ”Норд роуд” ХХК - Хушхан брэндээр
  • ”Ихүрчин” ХХК - Цөмөөхэй хушны самраар
  • “Шар доктор” ХХК- Чацарганы шүүсээр
  • “Глобал номадик продукт” ХХК- Сарлагийн шар тосоор.  Үндэсний павилионд байршсан бүтээгдэхүүнээ олон улсад суртчилан ажилласан. 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Тайж хайрханы бэл”-д 2024 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Фестивалийн үеэр нутаг, нутгийн өв соёлтой танилцан, олон улсын төлөөллийн отог өртөөгөөр зочлон, язгуур урлагийн тоглолтыг шимтэн сонирхохоос гадна  үндэсний уламжлалт хоол идээ хүртэж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ.
Тус арга хэмжээнд 21 аймгийн төлөөлөл жижиг,дунд бизнес эрхлэгч 92 аж ахуйн нэгж оролцож орон нутгийн онцлог бүхий 457 нэр төрлийн брэнд бараа бүтээгдэхүүнээр амжиллттай  оролцлоо.  






Хуваалцах